ТӨМӨРӨӨ БАГШИЙН


"СОНДОР ХИЛЭН" АНГЛИ ХЭЛНИЙ ТӨВ

“Сондорхилэн” төв нь 2006 онд байгуулагдаж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулан Улаанбаатарын төдийгүй Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн 8000 гаруй хүүхэд, оюутан залуучууд, төр захиргааны болон олон улсын, бизнесийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид болон иргэдэд англи хэлний төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулан мэдлэг эзэмшүүлэх дээ суралцагч бүрийг амжил тгаргахад анхааран ажиллаж, чанартай сургалт олгон, хамтын ажиллагаан дээр тулгуурлан салбарынхаа манлайлагч нь болсон билээ.

Мөн Монголын радио болон Эх орон, Соён гэгээрүүлэгч ТВ-үүдтэй хамтран Англи хэлний зайны сургалтыг 2011-2013 онд (’’Төмөрөө багшийн англи хэлний цаг’’ 50 цуврал хичээл) зохион байгуулсан.

Анх манай төв нь ерөнхий Англи хэлний 4 түвшний сургалт зохион байгуулдаг байсан бол одоо 7 түвшинтэй болж өргөжүүлж, ТОФЕЛ-д бэлтгэх сургалт, Бизнесийн англи хэлний сургалтыг зохион байгуулж байгаа ба мөн үйл ажиллагаагаа өргөжүүлэн 8–16 насны хүүхдүүдэд зориулсан 6 түвшний сургалтыг явуулж байна.

Хичээлийн хөтөлбөрүүд нь С.Төмөрбат багшийн Монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирсон заах арга зүйн дагуу явагддаг бөгөөд унаган англи хэлгүй, англи хэлний янз бүрийн түвшинтэй, янз бүрийн боловсролын түвшинтэй хүмүүсийн хэрэгцээнд тохируулсан байдаг. Хөтөлбөрүүдэд лекц, дадлага хичээл, ганцаарчилсан давтлага, мэдээлэл болон мэдлэг олгох сургалт зэрэг багтана.

Манай сургалтанд хамрагдах нь англи хэлийг богино хугацаанд чанартай сурч, хүссэн мэргэжлээ эзэмшиж, ажил амьдарлын замаар өгсөх хамгийн дөт зам болно.

Бид таны хэлний түвшин, авьяас чадвар, тавьсан зорилгод нийцүүлэн сургалтаа зохион байгуулж, таны ололт амжилтыг байнга үнэлэн дүгнэж, урамшуулж явдаг.

Сургалтын онцлог нь дүрмийг яриатай холбож, хэрэглээ талд нь голлож заадаг.  Өдөр бүр унших, бичих, ярих, сонсох чадваруудыг хөгжүүлэхийн зэрэгцээ ярианы дадлага байнга хийдэг учраас англи хэлийг сайн сурах боломж бүрддэг бөгөөд урд өдөр нь заасан хичээлээ маргааш нь 10-20 минутад багтаан өдөр бүр шалгаж дүгнэдэг.

Сарын дараа анх ямар түвшинд байсныг нь бодитойгоор харуулж, төгсөх үед төгсөгчид зорьсон түвшиндөө хүрсэн байдаг нь манай сургалтын чанарыг тодорхойлдог.

Англи хэлийг богино хугацаанд эзэмшүүлэх 15 жилийн туршлага болон бүх түвшинд заах арга зүйтэй, туршлагатай багш нартай.

БИДНИЙ ОНЦЛОГ БОЛОН БУСДААС ЯЛГАРАХ ДАВУУ ТАЛ

 ДҮРЭМ ЯРИА ХОСОЛСОН СУРГАЛТ

  • Нэг ангид 8-12 суралцагчид суралцана
  • Ярианы ангийн хичээлийг гадаад багш удирдаж явуулна
  • Мэргэжлийн шинэлэг монгол хүний сэтгэхүйд тохирсон заах арга барил
  • 4 чадварыг жигд хөгжүүлэх системтэй цогц сургалтын хөтөлбөр
  • Хотын төвийн А бүсийн байршил, тохилог анги танхим.
  • Хамгийн боломжит төлбөрийн нөхцөл
  • Түвшин тогтооход үнэ төлбөргүй.
  • Нас хүйс харгалзахгүй
  • Хичээлийн цагаа сонгох боломжтой (06.00-22.30)

БАХДАМ ҮР ДҮН

Хэл сурахын утга учир хэрэглэхэд байдаг. Англиар санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, гадаад хүний яриаг ойлгодог, гадаадад орчуулагчгүйгээр биеэ аваад явдаг, хүссэн мэдээллээ интернэт, телевиз, радио, сониноос түвэггүй авчихдаг болно.Хамгийн гол нь суралцагч гадаад хэл сурах дадал, чадварыг өөртөө төлөвшүүлж авдаг нь цаашид мэдлэгээ ахиулж гүнзгийрүүлэх бат гишгүүр нь болдог.

СУРГАЛТЫН МАТЕРИАЛ

Та манай сургалтын материалыг манай төв дээр ирж авч болно. Mаш ойлгомжтой, гайхам үр дүнтэй сургалтын материалын багцыг манай захирал С.Төмөрбат болон багш Э.Нандинцэцэг нар хамтран боловсруулан гаргасан.

 СУРГАЛТЫН ТААТАЙ ОРЧИН

Та бүгдэд зориулан сургалтын орчноо сайжруулах, тохьтой болгох талаар бид цаг тутамд санаачлага гарган шаргуу ажилладаг. Үүнийг та манай сургалтын төв дээр ирж орчинтой танилцвал улам илүү мэдрэх болно.

ЦАГИЙН ХУВААРЬ

Та ихэнхи тохиолдолд өөртөө нийцсэн цагийн хуваарийг сонгон хичээллэх боломжтой. Манай хичээлүүд өглөө, өдөр, оройн цагуудаар буюу өглөөний 06:00-22:30 хооронд сургалтууд явагддаг. Мөн бүтэн өдрийн буюу амралтын өдрийн сургалтуудыг зохион байгуулдаг.

 ТҮВШИН ТОГТООЛТ

Хичээл эхлэхээс өмнө бүртгүүлсэн оюутан бүрээс англи хэлний цогц мэдлэгийг шалгах түвшин тогтоох шалгалт авч манай төвийн үндсэн 6 түвшний  аль тохирох ангид  хувиарлана. Түвшин бүрийн сургалт 4 долоо хоног үргэлжилнэ. Түвшин тогтоох шалгалтын төлбөр сургалтын нийт төлбөрт багтсан болно.