Англи хэлний 26 цагийн дүрмийн МОНГОЛ ХЭЛ ДЭЭРХ цогц хичээлийн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ САН БҮРДЛЭЭ
63 цуврал хичээлийн хүрээнд англи хэлний 26 цагийн дүрмийн нэгдсэн сан www.sondorkhilen.mn сайтад бүрдлээ.
Ингэснээр уншигч, үзэгчид та бүхэн өөрийн хүссэн цагтаа хамгийн системтэй байдлаар мэргэжлийн багшийн 63 удаагийн англи хичээлийг Монгол хэлээр нөхөн үзэх боломж давхар бүрдэж байна.
Англи хэлийг олон жилийн турш амжилттай зааж буй “Сондор Хилэн” төвийн захирал, англи хэлний багш С.Төмөрбат энэхүү хичээлийг удирдан зааж байгаа бөгөөд тэрбээр олон улсад англи хэл заах эрхтэй багш юм.
С.Төмөрбат багшийн энэхүү хичээл тус бүрийг хамгийн багадаа 5000 хүн, хамгийн ихдээ 47000 хүн үзэж, нийт хичээлийн явцад давтагдсан тоогоор 630000 хүнд хүрчээ. Харин нэг хичээлийг үзсэн суралцагчийн дундаж тоо 12000 орчим байна.
Хэрэв та хоцорсон, үзэж амжаагүй хичээл байвал ЭНД дарж англи хэлний 26 цагийн дүрмийн цогц хичээлийг Монгол хэлээр, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзээрэй.